Бусадтай хуваалцах

2026.10.15 | Компанийн мэдээ
Мон Фрозен Фүүд ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах шинэ цогцолбор үйлдвэр, агуулахынхаа нээлтийг
2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү шинэ цогцолбор нь бүтээгдэхүүний хадгалалт, түгээлт, логистикийн үйл ажиллагааг сайжруулах, хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад бүтээгдэхүүнээ илүү найдвартай, шуурхай хүргэхэд чиглэсэн чухал алхам юм.
Бид цаашид бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний хүртээмжийг тасралтгүй сайжруулж, хэрэглэгчдийнхээ итгэлийг эрхэмлэн ажиллах болно.
Нээлтийн өдөр: 2026.10.16
Цаг: 11:00
Байршил: Улаанбаатар хот, Налайх дүүрэг
Мон Фрозен Фүүд ХХК — Өдөр бүр шинэ, аз жаргалтай гэр бүл!